Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэдэг газар энэ сарын 7-нд 13 настай охин малаа хариулж яваад сураггүй болсон. Онцгой байдлын алба хаагчид өнөөдөр 09:00 цагаас эрлийн ажиллагааг эхлүүлээд байна.
Хэрэг явдлыг сөхвөл, энэ сарын 7-ны өглөө охин малаа туугаад гарсан ч орой гэртээ ирээгүй учраас гэрийнхэн нь өөрсдийн хүрээлэлд хайсан ч олоогүй байдаг. Ингээд тухайн өдрийн маргааш нь буюу энэ сарын 8-ны өдрийн 11.00 цагийн үед аймгийнхаа онцгой байдлын албанаас тусламж хүссэн. Онцгой байдлын алба хаагчид наймдугаар сарын 9-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Товог-Уулын орчмоор арван км тойрогт эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт эрлийг түр хугацаагаар зогсоогоод байсан билээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна