ЗГ-ЫН ТЭРГҮҮНИЙ ХАМААТАН, ЗТХЯ-НЫ ХЭЛТСИЙН ДАРГА ЯАМНЫХАА МЭРГЭЖИЛТЭН ЭМЭГТЭЙН БИЕД ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ


Сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд эрүүгийн гэмт хэрэгт холбогдох асуудал гарах болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ татгалзсан бол түүнийг шүүх хурал энэ долоо хоногийн баасан гаригт болох тов гараад байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарсан бол үйл явдлаас хоёр хоногийн дараа суудлын вагон үерийн улмаас осолдсон хэрэг мандав. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудад ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. "ЗТХЯ-ыг тойрсон дээрх бүх асуудал олон нийтэд ил болж, анхаарлын төвд орсон учраас л яамны албан тушаалтнуудад хариуцлага тооцлоо" гэх шүүмжлэл иргэдийн дунд өрнөсөөр байна.

Учир нь дээрх хэргүүд болохоос өмнө ЗТХЯ-нд хэлтсийн дарга ажилтай залуу, тус яамны мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэг гарсан нь нууцлагдмал байсаар өдий хүрсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, тус яаманд хэлтсийн дарга ажилтай Г гэгч тус яамны мэргэжилтэн Ъ /бид хохирогчийн нэрийг нууцалж өөр үсгээр орлуулав)-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулсан байна. Эл хэрэг нь өдгөө шүүхийн шатанд шилжээд буй бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно гэж таамаглаж байсан ч ирэх долоо хоногт болж магадгүй байгаа ажээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 11.4.1-т зааснаар "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Анхаарал татаж буй нэг зүйл нь сэжигтэн ЗТХЯ-ны хэлтсийн дарга Г нь Монгол Улсын Засгийн Газрын тэргүүний ойрын хамаатны хүүхэд гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна. Шүүх хурал хэзээ товлогдож, тус асуудал хэрхэн шийдэгдсэн талаар бид эргэн мэдээлэх болно

medee.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 4 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 6 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 8 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 8 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр