ОН ГАРСААР 67 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА


Он гарсаар наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 17 аймгийн 40 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 56 удаагийн усны осол гарч 67 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь хүүхэд, 51 нь насанд хүрэгсэд байгаа юм.

Түүнчлэн зургадугаар сарын сүүлч, долдугаар сард орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Ханхонгор, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 8 иргэн нас барж, 72 иргэн бэртэж гэмтэн, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Орхон, Онги, Шаргалжуут, Таац, Хэнтий нуруунаас усжих Онон, Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул, Хэрлэн-Чойбалсан харуул орчимд үерийн аюултай түвшинг 10-25 см даван хүчтэй үерлэж байна. Мөн наймдугаар сарын 15-нд төв болон говийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох төлөв гарчээ.

Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,

-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 11 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 11 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 13 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 13 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 14 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 16 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 16 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 16 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 18 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 18 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 20 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 20 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 20 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 20 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр