ГРЕКТ ТҮЙМРИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО 96-Д ХҮРЧЭЭ


Өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр Грект гарсан түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрсэн талаар тус улсын галын албанаас мэдээлснийг "РИА Новости" агентлаг уламжлав.Галын улмаас түлэгдсэн 187 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 12 хүн нас барсан талаар өмнө нь мэдээлж байв. Саяхан 68 настай эрэгтэй хүнд зэргийн түлэгдлийн улмаас эмнэлэгт амиа алдсан байна.

Грекийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, эдүгээ эмнэлэгт түймрийн улмаас түлэгдсэн 29 хүн эмчлүүлж буйгаас зургаа нь эрчимт эмчилгээ хийлгэж буй ажээ. Түүнээс гадна түймэрт өртөн, хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж буй нэг хүүхдийн биеийн байдал сайн байгаа юм байна.Долдугаар сарын 23-нд Грекэд их хэмжээний түймэр гарсны дийлэнх нь Аттикийн нутгийг хамарчээ. 40 хэмийн халуунд түймэртэй тэмцэх боломжгүй, дээр нь хүчтэй салхилж байсны улмаас гал түймрийг тогтоож дийлээгүй аж. Аттикийн зүүн өмнөд нутагт түймрийн улмаас хэдэн арван хүн амиа алдаж, 190 гаруй хүн түлэгдэж бэртжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 21 минутын өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 25 минутын өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 2 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 4 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 4 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 6 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 7 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 18 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна 22 цагийн өмнө
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно 22 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа 23 цагийн өмнө
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? 23 цагийн өмнө
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг 23 цагийн өмнө
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн Өчигдөр
Зудын хор уршгийг арилгахаар 120 гаруй цэргийн алба хаагч орон нутгийг зорьжээ Өчигдөр
ЭЕШ-ын бүртгэл баасан гарагт дуусна Өчигдөр