Нийслэлийн ногоон суурьшлын бүсэд хээрийн зэрлэг амьтад орж ирэх явдал ихэссэн байна. Ялангуяа өмхий хүрэн их орж ирсэн дуудлага Нийслэлийн Байгаль орчны газарт иргэдээс ирж байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлжээ.
Мөн нийслэлд хээрийн амьтад болох туулай, чоно, бор гөрөөс ч цөөнгүй орж ирдэг байна. Бор гөрөөс нь зэрлэг нохдод хөөгдөөд, суурьшлын бүсэд орж ирэх, улмаар бэртэж гэмтсэн тохиолдол цөөнгүй байгаа аж.
Иймд Нийслэлийн Байгаль орчны газар нь нийслэлийн Мал эмнэлгийн малын эмчид үзүүлээд, ямар нэгэн халдварт өвчин байгаа эсэхийг шинжлүүлж, "Амьтан асрах төв"-д аваачдаг байна. Улмаар малын эмчийн хяналт дор асарч байгаад бүрэн эдгэрсний дараа байгальд эргүүлэн тавьдаг ажээ.
Өчигдрийн байдлаар, гэмтсэн бор гөрөөс, начин шонхор шувууг байгальд нь буцаан тавьжээ. Начин шонхор шувууны далавч гэмтэж, нисэж чадахгүй, айлын хашааны гадаа олон хоносон талаар иргэд мэдээлэл өгсөн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна