БООМООР ӨВЧИЛСӨН МАЛ БУЯНТ ГОЛЫН ХӨВӨӨНД ҮХЖЭЭ

Admin
8 цагийн өмнө

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт буюу Цэргийн ангийн ойн бүсэд нутаглаж буй Буянт багийн малчин Б.А-ын хотонд малын гоц халдварт "Боом" өвчний шинж тэмдэг илэрч аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр гарсан шинжилгээний хариугаар батлагдсан байна.Үүнтэй холбогдуулан аймаг, сумын Онцгой комисс удаа дараа шуурхай хуралдаж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Юуны түрүүнд хорио цээрийн бүсийг тогтоож, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдаас бүрдсэн бүрэлдэхүүнийг томилон 24 цагийн хяналтын пост ажиллуулж байна. Энэ хүрээнд малын шилжилт хөдөлгөөн, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавьж, голомтын бүсээс мал тэдгээрийн гаралттай түүхий эдийг гадагш гаргуулахгүй байх, бусад бүсээс орж ирж буй мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичигтэйгээр бүртгэлжүүлэн оруулах зэрэг ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттайгаар хийж гүйцэтгэж байгаа ажээ. Мөн ард иргэдэд малын гоц халдварт "Боом" өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, малын түүхий эд, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж хэрэглэх, Буянт голын хөвөөнд боомоор өвчилсөн мал үхсэн тул усанд орохгүй байхыг анхаарууллаа. Мөн иргэдийг мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг санууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 9 минутын өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 54 минутын өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 1 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” булган аймагт 1 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 1 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 2 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 2 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 2 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 3 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 3 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 4 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 5 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 6 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 6 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 21 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 21 цагийн өмнө