Цагдаагийн албан хаагч хэрэг мөрдөн байцаах явцдаа нотлох баримтаар хуурамчаар үйлдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй Б нь Налайх дүүргийн Цагдаагийн газар ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа хоёр хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогдсон байна.
Ингэхдээ эрүүгийн 201701080..., 201501080... дугаартай хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа С.Э-ийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолыг хуурамчаар үйлдсэн байна. МөнГ.Б-г 2017 оны хоёрдугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлджээ.
Тэрбээр даргаа эзгүй байх хойгуур нь Мөрдөн байцаах тасгийнхаа тамгыг ашиглаж, дээрх хэргийг үйлдсэн нь гурван шатны шүүхийн явцад тогтоогдсон байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна