Төрсөн эгч дүү хоёр байр түрээслүүлнэ хэмээн иргэдийг хууран мэхэлж, мөнгийг залилж явна.Тодруулбал, Мөнхзаяа овогтой Билгүүн Мөнхзаяа овогтой Отгончимэг нар бүлэглэн орон сууц түрээслэх, мөнгө зээлж хүүнд нь орон сууцандаа суулгана гэж иргэдээс хагас тэрбум гаруй төгрөг залилсан хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл ангиар Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Иймд дээрх этгээдүүдэд орон сууцаа түрээсэлсэн, орон сууцанд нь суухаар мөнгө зээлүүлсэн хүмүүс Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандахыг хүсчээ
olloo.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна