Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 42 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 63 удаагийн усны осол тохиолдож, 74 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 55 нь насанд хүрэгсэд, 19 нь хүүхэд байгаа юм.Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн голд иргэн Д /13 настай, эрэгтэй/ ороод живсэн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгээс Баянтүмэн сумын "Улаан-Эрэг" хүртэл нийт 32 км-т "Хэрлэн" голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна