ЧӨЛӨӨТИЙНХӨН АЗИЙН “ОЛИМП”-ООС ЗУРГААН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-21-нд Индонезийн нийслэл Жакартад боллоо. Чөлөөт бөхийн тэмцээнд "Шар тив"-ийн 29 орны 174 бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жингийн ангиллаар өрсөлдөв.

Манай бөхчүүд бүтэн багаараа Жакартагийн дэвжээнд зодоглосноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Хангарьд" спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин П.Орхон нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа Индонезид эгшиглүүлсэн. Тэд чөлөөт бөхийнхөнөөс Азийн наадамд түрүүлсэн 11, 12 дахь тамирчин болсон юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 68 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн 86 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.

Эрэгтэйчүүдээс бөхийн орон Ираны баг гурван алт (Яздани, Карими, Хади), нэг хүрэл медаль хүртсэн бол манай улсаас гадна Узбекистан (Абдурахманов), Энэтхэг (Бажранг) нэг аварга "төрүүлсэн". Харин эмэгтэйчүүдээс БНХАУ, БНАСАУ хоёр, Монгол, Энэтхэг нэг алтан медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд ноёрхдог Японы бүсгүйчүүд түүхэндээ байгаагүй тааруухан оролцож ганц ч аваргагүй (хоёр мөнгө+гурван хүрэл) нутаг буцаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 4 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 6 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 8 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 8 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр