СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМНЭ


Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн багш ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайд нарын танилцуулгыг сонслоо.

Улсын хэмжээнд ажил хаялтад оролцож байгаа багш, ажилчдын шаардлагыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ, БСШУҮЭХ, БСШУСЯ, СЯ, ХНХЯ-аас тэгш төлөөлөл оролцуулан байгуулсан. Ажлын хэсэг ажил хаялтад оролцогчдын тавьж буй дөрвөн зүйл шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрч, тохиролцсон гэв.

Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь үндсэн цалингийн тогтвортой суурь үнэлгээ болох бол нэг удаагийн 300.000 төгрөгийн тэтгэмж нь оновчтой шийдэл биш бөгөөд нэмж олгох төсвийн боломжгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын нэгний өдрөөс 12,3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт 23 мянга орчим туслах ажилчдын цалин нэмэгдэхгүй орхигдсоныг найман хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4,3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэв.

Эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэхэд шаардагдах 14,5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт ээлжит бус хуралдаанаас үүрэг болголоо.

Ажил хаялтад нэгдээд байсан хоёр цэцэрлэг, ерөнхий боловсролын 12 сургуулийн багш ажилчид ажил хаялтаа зогсоож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхлээд байна. Дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан тохиолдолд ирэх даваа гаригаас ажил хаялт зогсох боломж бүрдэнэ гэж өргөтгөсөн ажлын хэсгийн гишүүд үзэж байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 13 минутын өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 24 минутын өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 49 минутын өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 55 минутын өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 1 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 1 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 2 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 3 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 3 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 18 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 19 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 21 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 21 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 23 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 23 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна Өчигдөр
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Өчигдөр