НЭЭЛТТЭЙ 600 АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ, "Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл" ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Шинэ хөгжлийн түлхүүр" (MSDI) ТББ-уудтай хамтран "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.

"Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт үндэсний тэргүүлэгч 58 аж ахуй нэгж, байгууллагуудын 600 ажлын байр зарлаж, хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 6 байгууллага ажил хайж буй залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн идэвхтэй ажил хайж байгаа залуучууд оролцсон бөгөөд аж ахуй нэгж, байгууллагууд менежер болон түүнээс дээш түвшний ажлын байр зарлаж, залуу боловсон хүчний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээрээ онцлог боллоо.

Эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар залуучуудтай харилцан санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д "гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх", "Нийслэлийн Залуучууд" дэд хөтөлбөрийн 3.2.7-д "гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах" зорилтыг хангахаар тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан бөгөөд энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/ -д ажлын туршлагагүй залуучуудад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

АЖЛЫН БАЙР ЗАРЛАСАН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД
Жаргал Кашмер ХХК

Тийсс Монголиа

Bodi Insurance
Халх Монгол МАК BSB
Монтс Сэрүүлэг дээд сургууль Говь
Цэцээ гүн Таван Богд Фүүдс MNB World
Анарваан Номадс Hospitality TDB
Premium palace SERJ international Promotrade LLC
Ekimino kindergarden Шангри-Ла

Улаанбаатар

Шинэ сонголт
Lamancel brothers Ард даатгал Мобиком
Тэнгэр даатгал Эрдэнэс таван толгой Wagner Asia
Гоёо Кашмер Манду хаус Шунхлай
Бишрэлт Холдинг Нано интернэйшнл Анун
Бишрэлт Интернашнл Орчлон констракшн Air Trans
Бишрэлт Trade Юни мэд интернэйшнл Таван Богд групп
АПУ Ази Фарм МТ групп
Дархан Минж Deliotte Bridge Group
Mon Road

Central Express

Hera Holding
M oil Group UB Гурил Moncon Group
Дашваанжил Эко Алт Их Говь Энержи
Тесо Алтай Хүдэр Monnis Групп
МайнсАп Хүнс Экспресс Хөх Чоно Групп
ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛДЭГБАЙГУУЛЛАГУУД
MSDI ProHRConsulting Олон Улсын Хүний Нөөцийн Хөгжлийн Академи Монгол Шведийн Хамтын нийгэмлэг
Шинэ Хөгжлийн Түлхүүр King Consulting ORP consulting

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 38 минутын өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 52 минутын өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” булган аймагт 1 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 1 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 1 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 1 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 2 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 3 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 3 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 4 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 4 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 5 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 5 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 6 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 6 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 21 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 21 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 21 цагийн өмнө