ЗГХЭГ-ЫН ДАРГА ӨМӨЗО-Д АЙЛЧИЛЖ БАЙНА


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчилж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Хятадын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх ӨМӨЗО-той хийх худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, хил, боомтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оршиж буй бэрхшээл хүндрэлийг арилгах, мал, мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм.

ЗГХЭГ-ын дарга ӨМӨЗО-ы Баян хотод ажиллах үерээ ӨМӨЗО-ы Засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Жи Чиантай уулзлаа. Уулзалтынхаа эхэнд Сэхэ боомтын дэд бүтэц, үйл ажиллагаа өргөжиж, байгаад талархал илэрхийлээд тус боомтод ажиллах үеэрээ боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон гэдгээ тэмдэглэлээ.

ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх, чингэхдээ ганц уул уурхайн биш, тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт илүү татах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэд технологи, инновацийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Монголын баруун бүсээс мах экспортлох, мөн экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ сарын 17-19-нд ӨМӨЗО-ы Хөх хотод ажиллаж албаны хүмүүстэй уулзаж, дээрх асуудлаар ярилцана. Мөн сүүний үйлдвэр, малын эмийн үйлдвэр, олон улсын монгол эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Банкны эздийн эрсдлийг хүлээж татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг нь тэглэх боломжгүй 2 цагийн өмнө
​Н.Алтантуяа: Би залилагч биш, миний зургийг ашиглаж хүмүүсээс 5 сая төгрөг залилсан байна 2 цагийн өмнө
Д.Өнөрболор: Яагаад Хаан банк малчдын зээлийг хойшлуулахгүй байна вэ 2 цагийн өмнө
Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ? 3 цагийн өмнө
''Ногоон автобусны хэрэг''-ийг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална 4 цагийн өмнө
МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа 4 цагийн өмнө
Б.Серик: Ид барилдах насандаа алдаа гаргасандаа харамсаж байна, өнөөдөр барилдах сайхан байна 4 цагийн өмнө
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино 4 цагийн өмнө
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 5 цагийн өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 6 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 6 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 7 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 8 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 9 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 9 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 10 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 10 цагийн өмнө