ХУГАЦААНДАА АЖЛАА ДУУСГААГҮЙ КОМПАНИУДАД ХОТЫН ДАРГА ХАРИУЛАГА ТООЦНО


Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт хамааралтай гадна талбайн газрыг бизнесийн зориулалтаар болон орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад зарахгүй гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээг тухтай авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгоно гэсэн зорилт тавьж, Хавдар судлалын төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулаад байна.

Тухайлбал, Гэмтлийн эмнэлгийг гурван гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгон тохижуулсан. Энэ 2018 онд бүх дүүргийн эмнэлэг, амаржих газруудын гадна талын талбайг тохижуулж дуусгахаар төлөвлөөд буй. Зөвхөн машины зогсоол төдийгүй явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд зэргийг иж бүрнээр нь хийж байгаа юм. Үүнийг Нийслэлийн Засаг даргын эрүүл мэндийн салбарт зориулж байгаа онцгой бодлого гэж хэлж болно.

Энэ онд нийслэлийн төсвөөс 5,0 тэрбум төгрөг зарцуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэл өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна зам талбай, автомашины зогсоолыг иж бүрэн тохижуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 9 дүгээр сарын 15-ны бямба гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтын үйл явцтай танилцлаа. Харамсалтай нь, үндэсний хэмжээний энэ хоёр төвийн гаднах талбайн бүтээн байгуулалт графикт хугацаанаасаа нэлээд хоцорч, хамгийн их удаашралтай яваа тул ийнхүү анхаарал хандуулж, хариуцлага нэхсэн юм.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг "Энигма" компани, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг Улаанбаатар Зам засвар, арчлалт газар гүйцэтгэж байгаа ажээ. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилт 1,6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнх ч үүнтэй ойролцоо. Аль аль нь зам, талбайн тохижилтоос гадна нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болох төлөвлөгөөтэй.

Нийслэлийн зүгээс хөрөнгө гаргаж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, зам, гарцтай, үндэсний хэмжээний томоохон төвүүдийг нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болгож байгаа хэдий ч гүйцэтгэл хариуцсан газрууд нь хангалтгүй ажиллаж, хугацаа алдаж, Эрүүл мэндийн яам ч анхаарахгүй, эдгээр эмнэлгүүдийн удирдлагын зүгээс ч сэтгэл гаргахгүй байгааг хотын дарга анхааруулж байлаа. Ингэж хайнга хандаж байгаа тохиолдолд нийслэлээс гаргасан хөрөнгийг буцаан татаж болохыг ч сануулав.

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг зургадугаар сарын 7-нд эхэлсэн ч өнөөг хүртэл дорвитой ажил хийгээгүй байгаа юм. Иймд Улаанбаатар Зам засвар, арчлалт газрыг 10 дугаар сарын 10 гэхэд ажлаа дуусгасан байхыг хотын дарга шаардлаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг хийж буй "Энигма" компанид ч ийм шаардлага тавьсан юм. Аль аль компанид газар чөлөөлөлтийн асуудал үүсээгүй, бэлэн талбайд зам тавьж тохижилт хийхэд ямар нэг бэрхшээл тохиолдоогүй атал зургадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл гурван сар гаруйн туршид хийсэн зүйл бага байгааг зөвхөн хариуцлага дутсаных хэмээн хотын дарга дүгнэлээ. Хэдэн тэрбумын өртөгтэй ажлыг ийнхүү цалгардуулж байгаа учир үлдсэн хугацаанд өдөр, шөнөгүй ажиллах хэрэгтэй. Шаардлага хангаагүй нөхцөлд ажлыг өөр компанид шилжүүлж болно гэдгийг ч хэллээ.

Ингээд дээрх хоёр компани 10 дугаар сарын 15 гэхэд даасан ажлаа бүрэн дуусгах амлалт өгч, хотын дарга ч ажлыг мөн хугацаанд бүрэн хүлээн авна гэдгийг анхааруулав.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 16 минутын өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 1 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 1 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 2 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 2 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 4 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 4 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 4 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 4 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 5 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 5 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 5 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 5 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 20 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 20 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 21 цагийн өмнө