ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ТАВАН ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн алба нийт 596 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба иргэн Б нь иргэн О-н Samsung маркийн гар утсыг хулгайлсан хэргийг илрүүлсэн байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 09.16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг "Дөш" гэх газар шороон замд H.Porter автомашин унтарсан байхад явган зорчигч С нь автомашиныг араас нь түрж асаах гэж байгаад дугуйн доогуур орж нас барсан,
  2. СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө "Emontrade" төвийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40 настай С-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг илрүүлэн тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 1 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 1 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 2 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 2 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 3 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 3 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 3 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 18 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 18 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 18 цагийн өмнө
Ц.Туваан: МАН-ынхан чихгүй толгойлж байгаад малчдыг ийм байдалд хүргэлээ 18 цагийн өмнө
О.Цогтгэрэл: МАН нэг ч амлалтаа биелүүлсэнгүй, дарга нарын төсөв 5 дахин өссөн 19 цагийн өмнө
Ж. Энхбаяр "Сүхбаатарын одон"-гоор шагнуулав 19 цагийн өмнө
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 20 цагийн өмнө
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Солонгос, Хятад, Израиль, Монголын 20 компани саналаа ирүүлжээ 20 цагийн өмнө
Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлалаа 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 21 цагийн өмнө