Өнөө маргаашдаа хур тунадас орохгүй, дулаан байх боловч
- 18-нд баруун аймгуудын нутгаар,
- 19-20-нд ихэнх нутгаар,
- 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, эрс сэрүүсэн, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.
- Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 19-нд ихэнх нутгаар,
- 20-нд нутгийн зүүн хагаст,
- 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно.
Салхи 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21- нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 5-10 градус дулаан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна