Энэ жилийн "Автомашингүй өдөр"-ийг "Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье" уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны өдөр буюу энэ бямба гаригт зохион байгуулна.
Автомашингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэд үйлчлэхээр төлөвлөжээ.
Энэ үеэрх автозамын хязгаарлалт болон цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хэллээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна