ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКС САЙДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Admin
Өчигдөр

Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэх гэж бас багагүй хэл ам болж байсныг олон хүн санаж байгаа болов уу. Тэднээс хамгийн их олны анхаарлыг татсан нь Эрчим хүчний сайдын томилгоо байсан. Тодруулбал эхлээд Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг нэр зүтгүүлсэн. Гэвч мань хүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн буцаасан. Үүний дараа Ц.Цэнгэлийг нэр дэвшүүлсэн ч мөн л АТГ хүлээж аваагүй. Харин эцэст нь МАН-ын бүлэг хуралдаж П.Ганхүүд Эрчим хүчний яамыг хариуцуулсан юм. Ийн олны танил бус, Саарал ордны сандал суудлын эзэн биш нөхөр тус яамны сайд болсон түүхтэй.

Мань хүний хувьд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байсан нэгэн гэдэг. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор угаас түмэнд танигдаагүй түүний сураг бүр алдарсан гэхэд болно. Ийн хэсэгтээ нам гүм байсан тэрбээр өнгөрсөн хавар гэнэтхэн л "Эрдэнэс Монгол" ХХК-ийн даргаар томилогдчихсон.

Тодруулбал "Эрдэнэс Монгол" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 5 сарын 18-ны өдөр хуралдаж, компанийн захирал Ц.Түмэнцогтыг чөлөөлж, Эрчим хүчний сайд асан Д.Ганхүүг шинээр томилсон юм.

Ийн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн даргаар томилогдоод ердөө дөрөвхөн сарын нүүрийг үзэж буй П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарсан гэх мэдээ чих дэлсэв.

Судалж үзвэл мань хүн дарга болсноосоо хойш ажил дээрээ бараг үзэгдээгүй гэнэ. Тэгсэн атлаа компанийнхаа орон тоог 17-оор нэмэгдүүлсэн байх юм. Тэдгээр хүмүүс нь сайдын ойр дотнынхон мөн эсэхийг мэдэхгүй ч ямартаа ч компанид үргүй зардал болж байгаа нь тодорхой. Зөвхөн нэг ажилтны цалин нь багаар бодоход хоёр сая төгрөг гэхээр цалингийн зардал 34 сая төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.

Уг нь анх П.Ганхүүг "Эрдэнэс Монгол"-ын захирлаар томилогдоход ТУЗ-өөс тус байгууллагын ажилчдын орон тоог 88 ажилтантай байхаар баталж өгчээ. Харин одоо энэ тоо 105 ажилтанд хүрсэн байна. Нэмэгдүүлсэн албан тушаалд хэд хэдэн зөвлөхүүд нэрлэгдэж байгаа нь анхаарал татна. Хуучин "Эрдэнэс Монгол" компани гурван газартай, 18 захиралтай байсныг шинэ захирал нь өөрчилж, 7 захирал үлдээсэн байдаг. Саяхан газрын захирлын тоог 3-аас 8 болгож нэмсэн байна. Нийтдээ таваар нэмэгдүүлсэн гэсэн үг. ТУЗ-аар энэ бүтэц нь орсон аж. Тэр үед "Эрдэнэс Монгол" компанийн харьяанд "Эрдэнэс Тавантолгой" компани байсан учраас олон улсын зах зээлд гаргах бэлтгэлийг хангахын тулд таван газрыг нэмж байгуулах шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан байна /саяхан Засгийн газраас шийдвэр гарч, "Эрдэнэс Монгол"-ын харьяанаас "Эрдэнэс Тавантолгой"-г гаргасан билээ/. Гэвч тэр үед ТУЗ-өөс ажилтны тоог өөрчлөх шийдвэр бол гаргаагүй гэнэ.

Энэхүү асуудалтай холбогдуулан П.Ганхүүг шалгах ажлын хэсэг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-өөс гарсан юм байна. Бүр тодруулбал тодорхой хугацаанд ажилчдын тоо нэмэгдсэнээс үүдэж, компанид нэмэлт зардал үүссэн юм байна. Үүнтэй холбогдуулан П.Ганхүү болон бусад захирлуудад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа аж. Түүнчлэн ТУЗ-өөс ажлын хэсэг байгуулж, П.Ганхүү захирал болон шинээр томилогдсон газрын захирлуудын асуудлыг давхар хянаж үзэх юм байна. Тун удахгүй ажлын хэсгээс дүгнэлт гарч энэ асуудал илүү тодорхой болох биз ээ...

setguulch.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 1 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 1 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 2 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 2 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 3 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 3 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 3 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 18 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 18 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 18 цагийн өмнө
Ц.Туваан: МАН-ынхан чихгүй толгойлж байгаад малчдыг ийм байдалд хүргэлээ 18 цагийн өмнө
О.Цогтгэрэл: МАН нэг ч амлалтаа биелүүлсэнгүй, дарга нарын төсөв 5 дахин өссөн 19 цагийн өмнө
Ж. Энхбаяр "Сүхбаатарын одон"-гоор шагнуулав 19 цагийн өмнө
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 20 цагийн өмнө
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Солонгос, Хятад, Израиль, Монголын 20 компани саналаа ирүүлжээ 20 цагийн өмнө
Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлалаа 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 21 цагийн өмнө