Ц.ДАВААСҮРЭН: ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН УДИРДЛАГЫГ ЧӨЛӨӨЛЖ, ТОМИЛОХ ЭРХ НАДАД БАЙХГҮЙ


УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Амралтын өдөр ТЭЦ-4 дээр гарсан аваарийг зассан уу. Юунаас болж аваар гарсан юм бэ?

-Есдүгээр сарын 15-нд манай системд аваарь, осол гарч хэрэглэгчдээ эрчим хүчээр тасалдуулсан явдалд салбарынхаа өмнөөс уучлал хүсье. Аваарийн учир шалтгааныг судалж байна. Урьдчилсан байдлаар хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Ер нь цаашдаа бид хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй гэдэг нь энэ осол аваарь харууллаа. Нэгд, мэргэжлийн хүмүүсээ бэлтгэх хэрэгтэй болсон байна. Сонгуулийн дөрвөн жилийн өөрчлөлт мэргэжлийн инженер техникийн ажилчдын ур чадварт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй зүйл харагдаад байгаа юм. Ялангуяа үйлдвэрийн аюулгүй байдлыг хангаж байгаа ерөнхий инженерүүдийн асуудалд анхаарах ёстой. Хоёрт, манай системийн хоёрдмол удирдлагын тогтолцоо нь сахилга, хариуцлага сурахад нөлөөлж байна. Эрчим хүчний компаниудын удирдлагуудыг томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрх нь Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт байлаг. ТЭЦ-4 дээр өмнө нь хэд хэдэн аваарь, осол гарч байсан. Тиймээс яамнаас энэ оны нэгдүгээр сарын 25-нд Үйлдвэрлэл аюулгүй байдлыг хариуцсан ерөнхий инженер Дашдаваад хариуцлага тооцно уу гэсэн бичгийг Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт явуулж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байна. Ямар өөрөө хариуцлага тооцох эрх мэдэлгүй. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшлогдсон. Яам хариуцлагаа хүлээе. Гэхдээ манай компаниуд манай харьяанд байх ёстой. Гуравт, манай эрчим хүчний систем бие даасан бус гэдгийг харууллаа. ТЭЦ-4 дээр л аваарь гарахад бүгд зогсчихлоо. Үүнийг савалт гэдэг. Багануур дээр 350 мегабайтын хүчин чадалтай, хоёр генератортай станц барина гээд байгаа. Гэтэл ТЭЦ-4 380 мегабайттай явж байгаад л унахад бүгд дагаад унаж байна. Тиймээс Багануур дээр ийм станц барьж болохгүй. Мөн нөгөө талаар нарны цахилгаан станцыг хөгжүүлж болохгүй гэдгийг харууллаа. Нарны станц 300 мегабайт хүрэхээр гэнэт наргүй болоход яг ийм аваар гардаг болно. Аваарь гарсан өдөр орой болоход 60 мегабайт байхгүй болж байгаа. Одоо ч оройн цагаар хязгаарлалттай явж байгаа.

-Гэмтлийг зассан уу. Багануур дүүрэг одоо хүртэл тоггүй байна гэсэн. Хэзээ тог нь ирэх вэ?

-Аваариас үүдэлтэйгээр хоёр генаратор дээр гэмтэл гарсан. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Оройдоо дөрөв дэх генераторыг ажлуулна. ТЭЦ-4 дээр дөрвөн генераторыг өргөтгөх ажил эхлээд явж байсан. Одоо бол ямар нэгэн хязгаарлалт хийх шаардлагагүй. Засвар үйлчилгээтэй холбоотой хязгаарлалт Багануур дээр байж магадгүй.

-Энэ ослоос болж хэдий хэмжээний хохирол учирсан бэ. Урьдчилсан байдлаар ч юм уу хохирлын хэмжээг тогтоох боломжтой юу?

-Үүнийг тодорхойлоход бас төвөгтэй. Тухайлбал, талх үйлдвэрлэж байсан газар ч юм уу 2,3 цаг саатсан. Энэ хэмжээгээр л хохирол гарсан. Тиймээс би уучлал хүсч байгаа.

-Та тэгээд салбарын сайд шүү дээ. Энэ хэлээд байгаа ажлуудаа та өөрөө хийхгүй юм уу?

-Харин бид яриад хийгээд л явж байна. Жишээ нь, нарны цахилгаан станцын 21 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахад над руу дайрч байна. Хэвлэлээр явж байгаа юм чинь ердөө тэр ш дээ. Би нэг ширхэг лиценз олгоогүй. Надаас өмнө нар, салхин дээр 1500 мегабайтын зөвшөөрөл олгосон байсан. Нар, салхи 300 мегабайтаас дээш байж болохгүй. Гэтэл үүнийг буруутгаад байгаа. Багануурыг ялгаа байхгүй зогсоочихсон.

-Ер нь манай цахилгаан, дулааны станцуудын техникийн шинэчлэлийн асуудал ямар шатандаа байдаг юм бол. Дахин ийм аваарь гаргахгүй үүднээс яамны зүгээс хэрхэн ажиллах вэ?

-Техникийг сайжруулахаар ОХУ-аас зээл аваад дөрвөн генераторын засвар эхэлж байхад ийм зүйл боллоо. Тиймээс өвлийн ачааллыг давахын тулд түр зогсолт хийхээс өөр аргагүй болчихлоо. Өвлийн ачаалал буурсны дараа генераторуудын шинэчлэлийг хийхгүй бол болохгүй. Насажилтын хувьд маш хүнд болчихсон байгаа.

-Шинэчлэлээ зун хийж ч болоогүй юм уу. Яг ачаалал эхлэх үеэр ийм зүйл яриад суух нь хэр оновчтой вэ?

-Зээлийн асуудал нь шийдэгдээгүй байсан. Ерөнхийлөгч сая ОХУ руу айлчлал хийхдээ 100 сая рублийн зээл авахаар ярьсан. Энэ зээлийг төмөр зам, эрчим хүчинд зарцуулна. Энэ зээлийн асуудал ирэх жил шийдэгдчих байх. Хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын хөрөнгө гаргаад эхний генератораа шинэчилж байя гэж байсан боловч хүлээхээс өөр аргагүй боллоо.

-Та Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг хариуцлага хүлээх ёстой гэж байна. Гэтэл яг тухайн байгууллага дээр ТУЗ гэж байгаа шүү дээ. ТЭЦ-4-ийн ТУЗ-д яамны газрын дарга нар байгаа шүү дээ?

-Үүн дээр том маргаан болж байгаа. ТУЗ олонхийн саналаар шийдвэрээ гаргадаг. Төрийн өмчийн хороонд гол гол газрын дарга нараа яамнаас томильё, ТУЗ-ийг 51-аас дээшээ мөн яам томилдог болъё гэсэн санал тавьсан. Гэхдээ энэ асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс ирэх Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийднэ. Хараат бус гээд хаа хамаагүй хүмүүсийг ТУЗ-д оруулчихдаг.

-Салбарын сайдын хувьд та хариуцлага хүлээх үү?

-Намайг хүлээ гэвэл хүлээж болно. Гэхдээ би хүнд хариуцлага хүлээлгэж чаддаггүй л хүн шүү дээ

-ТЭЦ-4-ийн захирлыг томилоогүй жил гаруй болж байгаа гэсэн. Үнэн үү?

-Жил гаруй арай болоогүй. Өнгөрсөн хавар захирлыг нь чөлөөлсөн. Шалгагдаж байгаа.

эх сурвалж: itoim.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
''Ногоон автобусны хэрэг''-ийг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална 14 минутын өмнө
МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа 19 минутын өмнө
Б.Серик: Ид барилдах насандаа алдаа гаргасандаа харамсаж байна, өнөөдөр барилдах сайхан байна 25 минутын өмнө
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино 43 минутын өмнө
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 1 цагийн өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 2 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 3 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 3 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 4 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 5 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 5 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 6 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 6 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 7 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 7 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 7 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 7 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 21 цагийн өмнө