Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн дарга нарыг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл өчигдөр гарсан.Тэгвэл Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулжээ.Түүнтэй хамт тус хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг шалгаж эхэлсэн байна.Нийслэлийн прокурорын газраас мэдээлснээр, цагдаагийн хошууч Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамжаар 30 хоног саатуулсан бөгөөд түүнд холбогдох хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж буй аж.Хошууч Г.Алтан-Очир нарыг бусдаас их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна