АТГ-ЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Admin
10 цагийн өмнө

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: "Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь" сэдэвт хэлэлцүүлэг Блю Скай Зочид буудлын Кристал танхимд болно.

09:00 цагт: "Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ" сэдэвт Монгол-Хятадын хамтарсан анхдугаар семинар ЦССҮТ-ийн төв байранд болно.

09:30 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн/Koddi/-тэй хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо" төслийг дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайлан тавих хаалтын үйл ажиллагаа Хөвсгөл нуур зочид буудлын хурлын танхимд болно.

09:30 цагт: Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт Багшийн хөгжлийн ордонд үргэлжилнэ.

10:00 цагт: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн байгуулллагуудын эрдэм шинжилгээний хурал Засгийн газрын 5 дугаар байранд болно.

10:00 цагт: Хотын захиргааны үүдэнд гэр хорооллын иргэд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлнэ.

10:00 цагт: НЗДТГ-ын А зааланд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто замын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг, мөн холбогдох албан тушаалтнууд оролцсон ажлын тайлан сонсох хуралдаан болно.

11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрэлсэн байна" сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна. Хурал АТГ-н Олон нийтийн төвийн 105 тоотод болно.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд есдүгээр сарын 22-нд Автомашингүй өдөр болгон зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Нийслэлийн Тээврийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцоно.

11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо ҮЦАЭХ, мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон мэргэшсэн үнэлгээчдийн институттай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Санамж бичиг байгуулах арга хэмжээ СЗХ-ны 211 тоотот болно.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Монгол Улс, Улаанбаатар хотод "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүгцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол" сэдэвт олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулах талаар БХБЯ, ГЗБГЗЗГ-аас хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт: MN мэдээллийн төвд Багш нарын ажил хаяалттай холбоотой асуудлаар МАХН, МНН, ИЗН, МҮАН-аас хамтарсан мэдэгдэл хийнэ.

12:00 цагт: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй гар бөмбөгийн тэмцээн Спортын төв ордонд болно.

12:30 цагт: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт Мишээл экспо төвд болно.

18:00 цагт: SMS-marketing Space building-т ASEA-ийн бүтээгдэхүүнийг танилцуулах уулзалт болно.

18:00 цагт: Дэлхийн Монголчууд группээс зохион байгуулж байгаа Монголын түүхийн биет болон биет бус өвийг Дэлхийн Монголчуудад сурталчилан таниулах зорилтот ажлын хүрээнд алдарт туульч Цагаанзам гуай Халимагийн түүх соёлын талаар яриа тавьж, Жангар туулиа хайлна. Спортын төв ордны замын эсрэг талд байрлах Интер ном дэлгүүрийн гурван давхарт 301 тоотод.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ 9 минутын өмнө
Г.Дамдинням: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ? 35 минутын өмнө
''Ногоон автобусны хэрэг''-ийг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална 1 цагийн өмнө
МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цагийн өмнө
Б.Серик: Ид барилдах насандаа алдаа гаргасандаа харамсаж байна, өнөөдөр барилдах сайхан байна 1 цагийн өмнө
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино 1 цагийн өмнө
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 2 цагийн өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 3 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 3 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 4 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 5 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 6 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 6 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 7 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 7 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 8 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 8 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 8 цагийн өмнө