ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГАДНАХ ЗОГСООЛЫГ ИРГЭД ҮНЭГҮЙ АШИГЛАХ ЁСТОЙ


Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын ажлын явцын талаар хэлэлцэх автозогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдээс зөрчлийн мэдээ авдаг болох талаар танилцууллаа. Иргэд, жолооч нарын зам дээр өнгөрүүлэх хугацааг багасгахын тулд гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан өнгөрсөн хугацаанд 51 уулзварт секунд тоологчтой 150 дохио суурилуулжээ. Мөн хөдөлгөөний ачааллыг тооцохдоо дэвшилт технологи ашиглахаар судалж байгаа аж. Түүнчлэн зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг иргэдээс хүлээн авдаг программаа удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа гэв. Сургууль, цэцэрлэгийн хичээллэх болох тарах үеэр хөдөлгөөний ачаалал огцом нэмэгддэг.

Тиймээс нийслэлийн ЗДТГ-ынхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран эцэг, эхчүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сургууль, цэцэрлэг орчмын түгжрэлийг сааруулах ажил санаачилж байгаа аж. Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ахлагч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлийн удирдлага сургуулийн автобусны тоог нэмэх төлөвлөгөөтэй. Мөн "Нэг өрх-Нэг ажлын байр" хөтөлбөрийн хүрээнд эцэг, эхчүүдийг уриалж, байр, орцынхоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь ээлжээр хүргэдэг болохыг уриалсан. Харамсалтай нь яамнаас боломжгүй гэсэн. Гэсэн ч бид боломжит хэлбэрийг нь судална. Түүнчлэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийслэлийн Засаг дарга харьяа газар, агентлагийнхаа ажилчдыг ажлын нэг өдөр автомашин унахгүй байхыг уриалсан" гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан дээрх зохион байгуулалтуудыг үр дүнтэй арга гээд даруй хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Харин төрийн албаны данстай тээврийн хэрэгслийн хувийн ажилдаа явуулдаг байдлыг болиулж, төр захиргааны гаднах зогсоолд иргэдийн машиныг тавиулах хэрэгтэй гэлээ. Энэ талаар тэрбээр "Төр захиргааны байгууллагын гаднах зогсоол тэр чигтээ ажилчдын машиных болчихсон. Үүний улмаас үйлчлүүлж байгаа иргэд зогсоолгүй гэлдэрдэг. Үүнээс болоод гол замууд түгжирдэг. Тиймээс уг асуудлыг судалж, даруй зохицуулах хэрэгтэй. Хүмүүсийг хөршийн хамтын ажиллагаанд оруулж, нэг байр, орцныхон асуудлаа хамтарч ажиллавал асуудлыг шийдэх боломж гэж харж байгаа. Төрийн албаны машины дугаарын өнгийг өөрчилж, зөвхөн төрийн албанд, ажлын цагаар үйлчилгээнд явуулдаг болгох ёстой" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
''Ногоон автобусны хэрэг''-ийг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална 30 минутын өмнө
МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа 34 минутын өмнө
Б.Серик: Ид барилдах насандаа алдаа гаргасандаа харамсаж байна, өнөөдөр барилдах сайхан байна 41 минутын өмнө
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино 58 минутын өмнө
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 2 цагийн өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 2 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 3 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 4 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 4 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 5 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 6 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 6 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 6 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 7 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 7 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 7 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 7 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 22 цагийн өмнө