Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо. Танхимын тэргүүн нь шүүх хуралдааныг даргалсан бөгөөд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан Засгийн газрын тогтоол нь хууль зөрчсөн байна гэж үзжээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаараа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл шүүхээс дээрх өдрийн Засгийн газрын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан Монголиан коппер корпорейшн компанийн нэхэмжлэлийг хангажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна