МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ: НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГАД С.БАТБОЛДЫГ ӨРСӨЛДҮҮЛНЭ


МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр 17:00 цагаас эхэлж, үдшийн 21:20 цаг хүртэл үргэлжиллээ. Хуралдаанаар Дашийн Дамба агсны 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцсэн байна. МАН-ын дүрэмд нэр дэвшигчийн тоог нарийвчлан зааж өгөөгүй ч гишүүдийн саналаар нэг нэр дэвшигчийг Нийслэлийн МАН-ын Бага хурал руу нэрийг нь оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуралдааны үеэр Д.Оюунхорол гишүүн "Ганц С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлье" гэсэн санал гаргасан аж. Гэвч гишүүдийн зүгээс өрсөлдөөн байх ёстой гэсэн санал гаргасан хэдий ч заалнаас нэр дэвших эрх нээлттэй учир нэг хүний нэрийг Удирдах зөвлөлөөс оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын аль нэгийг Удирдах зөвлөлөөс оруулахаар шийдэж, нууц санал хураалт явуулсан аж.

Өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд 29 гишүүний 15 нь хүрэлцэн ирсэн байна. Нууц санал хураалтаар хотын дарга С.Батболд 9, Д.Сумъяабазар сайд 6 авсан байна. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын дарга С.Батболдын нэрийг Бага хурал руу оруулахаар болжээ. Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байсан Ц.Батбаяр Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нэрээ татсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 7 минутын өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 48 минутын өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 50 минутын өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 1 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 1 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 2 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 2 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 3 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 3 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 4 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 4 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 4 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 19 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 19 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 19 цагийн өмнө
Ц.Туваан: МАН-ынхан чихгүй толгойлж байгаад малчдыг ийм байдалд хүргэлээ 19 цагийн өмнө
О.Цогтгэрэл: МАН нэг ч амлалтаа биелүүлсэнгүй, дарга нарын төсөв 5 дахин өссөн 20 цагийн өмнө