Нийслэлийн намын хорооны 34-р бага хуралд 368 төлөөлөгч ирэхээс 333 төлөөлөгч хуралдаа сууж байна. Хурлыг Нийслэлийн монгол ардын намын бага хурлын гишүүн Г.Мөнхбаяр даргалж буй. Тус хурлын заалны уур амьсгал ширүүн байгаа бөгөөд хурал даргалагч хэн байх вэ гэдгээс маргаж эхэлсэн. Тус хурлаас Нийслэлийн монгол намын хорооны даргыг тодруулна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлж байгаа бол заалнаас Д.Сумьяабазарыг өрсөлдүүлнэ гэх мэдээлэл бий. Хурлын дэг журмыг сахиулахаар гаднаас хувийн хамгаалалтын албаны хамгаалагчид ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийслэлийн иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хувийнхаа хамгаалалтын албаны залуусыг хуралд дууджээ
Н.Өнөрцэцэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна