ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ


2018 оны газар тариалангийн салбарын зорилт 2018.04.04

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

2018 оны ургацын урьдчилсан баланс 2018.08.24

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

Ургац хураалтын мэдээ 2018.09.18

2018 оны есдүгээр сарын 18-ны байдлаар 17,9 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 29,4 мянган га-гаас 47,2 мянган тонн үр тариа, 3,6 мянган га-гаас 85,3 мянган тонн төмс, 4,1 мянган га-гаас 48,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Цаг агаарын нөхцөл байдал 2018.09.18

Энэ сарын21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдад хандан сэрэмжлүүлж байна.

21, 22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзоригийн газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан өгсөн зөвлөмж 2018.08.24

Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллаж байна. Ийнхүү тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзориг дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Үр тариа, буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоногийн дотор хураах

Хаягдал аль болох бага байлгахын тулд нэг талбайг 4-7 хоног, аж ахуй нэгжийн хэмжээнд 10-15 хоногт ургац хураалтыг дуусгах нь зүйтэй.

Оройтож боловсорсон ногоон тариад захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах

Хураалтын техникүүдийг сүрэл цацагч төхөөрөмжөөр тоноглох, сүрлийг талбайд бүрэн цацах

Намрын цаг уурын төлөв байдалтай хураах арга, хугацааг уялдуулж зөв төлөвлөх

Хураах техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, техникийн хангамжийг бүрдүүлэх

Тарианы болц, өндөр, нам, өтгөн, шингэнийг харгалзан талбай нэг бүрд хураах техникийн хадах ба цайруулах ангийн тохируулгыг зөв хийх, үүнд хяналт тавих

Боловсон хүчин, техникийн операторчдын тогтвор суурьшил, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, хураах талбайд техникийн зөв тохиргоо хийх чадвар эзэмшүүлэх

Үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийх

Тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах зэрэг ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг нийт газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад зөвлөж байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад өгсөн чиглэл 2018.09.20

  • Цасан шуурганд мал уруудаж ургацыг сүйтгэхээс сэргийлэх талаар орон нутгийн удирдлага ард иргэдийг дайчлан зохион байгуулах
  • Ургац хураалтын шатахууны зарцуулалт өсөх тул хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
  • Налсан тариаг хураахад зориулсан иш өргөгч, морозовын соёо зэрэг нэмэлт эд ангийг нийлүүлэх ажлыг ТЭДС, дилер аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах
  • Хураасан төмс, хүнсний ногоог хөлдөхөөс хамгаалж хучих, яаралтай зоорилох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

Газар тариалангийн бүс нутгийн цаг үеийн нөхцөл байдал 2018.09.21

  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг суманд бага зэрэг бусад бүх сумын талбай цасанд дарагдсан. 25-30 см зузаан цас орсон. Ялангуяа Хүдэр, Ерөө сумын хувьд байдал илүү хүнд байна.
  • Үтрэмд байгаа буудайг яаралтай ТЭДС-д тушаах, үтрэмийг чөлөөлж чийгтэй буудайг хатаах арга хэмжээ авах бэлтгэлийг хангах, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай, замын байдал хүндэрсэн байна. Энэ талаар арга хэмжээг авах санал ирүүлсэн.
  • Төв аймгийн Эрдэнэсант бараг цасгүй, Сүмбэр сум бага зэрэг цастай. Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Баянцогт сумын талбай цасанд дарагдсан. Жаргалант, Борнуур сум хамгийн их цастай 30 см орчим зузаан цас орсон байна.
  • Сумдын штаб ажиллаж байна. Талбайд мал орохоос хамгаалах арга хэмжээ авч байна.
  • Дархан-Уул аймаг цастай. Цас хайлж байна. Талбайд мал орохоос хамгаалах арга хэмжээ авч байна.
  • Хөвсгөл,Булган аймагт цас бага орсон байна. Цагийн байдал хүндрээгүй.

Ургацын штаб

Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ 2018.08.28

Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газар малчид, тариаланчдын дундах он удаан жилийн зөрчил, маргаанд цэг тавих түүхэн шийдвэр гаргасан. Энэ бол 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон явдал юм. Уг шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант зэрэг газар тариалангийн бүс нутагт хашаа барих ажлыг эхлүүллээ. Цаашид ойн зурвас татах, хашаажуулах ажлыг үе шаттай авч хэрэгжүүлнэ. Хаврын тариалалтын ажилд тариаланчдад дэмжлэг үзүүлэх, тариалалтыг хэвийн явуулах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан 3,4 сая литр шатахууныг хөнгөлөлттэй нөхцөлөөр олголоо. Мөн үр, сортын шинэчлэл хийх замаар га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор 5,9 мянган тонн буудайн элит үрийг ОХУ-аас импортоор оруулж ирэн, 2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан тариаланчдад хямд үнээр нийлүүлэв.

Усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Хөвсгөл аймагт тус бүр хүнсний ногоо, тэжээлийн таримлын чиглэлээр услалтын систем байгуулахаар ажиллаж байна. Мөн 1100 га талбайг услах хүчин чадал бүхий үр тарианы усалгааны тоног төхөөрөмжийг БНХАУ-ын санхүүжилтээр тус улсаас нийлүүлэхээр болов. Эдгээр нь усалгаатай газар тариаланг хөгжүүлэх эхний алхам юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Дамдинням: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ? 27 минутын өмнө
''Ногоон автобусны хэрэг''-ийг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална 1 цагийн өмнө
МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цагийн өмнө
Б.Серик: Ид барилдах насандаа алдаа гаргасандаа харамсаж байна, өнөөдөр барилдах сайхан байна 1 цагийн өмнө
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино 1 цагийн өмнө
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 2 цагийн өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 3 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 3 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 4 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 4 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 6 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 6 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 7 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 7 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 8 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 8 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 8 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 8 цагийн өмнө