МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДАРГАД ИЛТ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ

Admin
17 цагийн өмнө

Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Мөнхтүвшин,

Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхчулуун, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн А.Саруулжаргал,

Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х.Санигаж нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хянан үзжээ. Ингэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдлыг тогтоосон байна.

  • Нэр дэвшигч Д.Мөнхтүвшин өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Батбулганы 100 хувь үүсгэн байгуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх "Мөнгөлөг амьдрал" ХХК-ийн талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч Г.Мөнхчулуун нь өөрийн үүсгэн байгуулж, дүрмийн сангийн 99,31 хувийг эзэмшдэг мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх "Энхсүрэгтэн" ЗБН, мөн гэр бүлийн гишүүн өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Тунгалагийн үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг "мал эмнэлгийн үйлчилгээ, гадаад, дотоод худалдааны" чиглэлээр үйлчилгээ эрхлэх үндсэн чиглэл бүхий "Дэлгэрэхговь" ХХК-иудын талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч А.Саруулжаргал нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү А.Саруулсайхан, А.Саруулбаатар, төрсөн эцэг Д.Амгалан болон өөрийн үүсгэн байгуулсан /захирлаар төрсөн эцэг Д.Амгалан бүртгэлтэй/ Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэх "Угтаалчандмань" хоршооны талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч Х.Санигаж өөрөө болон хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Алиша, төрсөн дүү Х.Акбота, төрсөн хүү С.Хазирет нарын үүсгэн байгуулсан Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх "Айым" хоршоог үүсгэн байгуулж, захирлаар төрсөн хүү С.Хазирет бүртгэлтэй талаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг "Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд" хэсэгт тус тус мэдүүлээгүй.

"Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй". Энэ заалтыг хэрэгжүүлж ажиллах талаар сануулан, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлжээ.

Aймгийн мал эмнэлгийн газрын даргыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, сумынхыг аймгийн мал эмнэлгийн газрын дарга томилдог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 12 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 12 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 12 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 13 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 13 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 14 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 14 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 15 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 15 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 15 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 16 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 16 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 17 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 18 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 18 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 19 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 19 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 19 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 20 цагийн өмнө