Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Ингэснээр 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна.
Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2,724 иргэнд олгожээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2018 он дуустал 150 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна