АТГ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН Б.ДАРИХЖАВД САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ


Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжавт холбогдох гомдолд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг тогтоон хариуцлага тооцууллаа.

Б.Дарихжав нь албан үүргээ гүйцэтгэхдээ хамаарал бүхий этгээд болох охин Б-ийн дүрмийн санг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг "Ар мөргөцөг" ХХК-ийн данс руу байгууллагын данснаас 6.9 сая төгрөгийг шилжүүлж, шийдвэр гаргахаас өмнө хуульд заасан мэдэгдлийг гаргаагүй, мөн дээрх мөнгийг тус компаниас гаргуулан авч Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч О, М, Н нарын хамт БНХАУ руу явж албан хэрэгцээний техник, хэрэгсэл, эд зүйлийг худалдан авсан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна.

Түүнтэй холбоотой өргөдөл, гомдлыг удаа дараа Авлигатай тэмцэх газарт ирүүлж байсан. Б.Дарихжав нь орон нутгийн хэмжээнд төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зохион байгуулах, дүгнэлт зөвлөмж гаргах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа дээрх зөрчлийг гаргаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилд хүргүүлсэн юм.

Уг албан бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжавт албан тушаалын үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаараа Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 50 минутын өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 59 минутын өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 15 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 17 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 17 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 18 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 19 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 19 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 19 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 20 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 20 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 20 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 21 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 22 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 23 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 23 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр