Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нарын албан тушаалыг сонгон шалгаруулж, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар А.Буяннэмэхийг, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Доржхандыг тус тус томилжээ.
А.Буяннэмэх нь УБТЗ-д өмнө нь ажиллаж байсан, төмөр замын салбарт мэргэшсэн хүн аж. Харин Д.Доржханд нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар өмнө нь ажиллаж байсан бөгөөд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.
Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг түр хойшлуулах хүсэлтийг ЗТЯ-наас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн тул сонгон шалгаруулалт явуулаагүй аж. Тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр М.Энхболд ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна