СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН ТАМИРЧНЫХАА ӨМНӨӨС Д.ЭНХБАТ, С.ГАН-ЭРДЭНЭ НАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ АЖЛАА ӨГЛӨӨ


Монголын таэквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нар ажлаа хүлээлгэн өгчээ. Тэд ажлын хариуцлага алдаад бус, тамирчнаас нь сэргээш илэрсний улмаас ийм шийдвэр гаргасан байна.

Энэ талаар МТХ-ны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан Д.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Өнгөрсөн сард БНСУ-д болсон пара таеквондогийн олон улсын тэмцээнд У.Сүрэнжав оролцох үеэр түүнээс сэргээшийн төрөлд багтах бэлдмэл (фурсамид) илэрсэн.

Тамирчнаа сэргээш хэрэглэхээс урьдчилэн сэргийлж чадаагүйдээ харамсаж байна. Тиймээс С.Ган-Эрдэнэ бид хоёр ёс зүйн хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон" гэжээ.

МТХ-ны ээлжит бус их хурлыг ирэх сард зохион байгуулагдах хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч А.Түмэнжаргал ажиллах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 7 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 9 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 10 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 10 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 11 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 12 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 15 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 16 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр