24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
2018 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. |
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна