УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн ордоос 340 мянган тонн нүүрс хулгайд алдсан, үүнийг нь холбогдох байгууллагууд нотолсон хэмээн мэдэгдэж, АТГ-т шалгаруулахаар өнгөрсөн гуравдугаар сард хандаж байсан.
Энэ хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалжууд хэлж байгаа юм. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг "Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийнхөө эзэмшлийн "Тавантолгой транс" ХХК-д үнийн хөнгөлөлт үзүүлсэн. 2010-2017 онд "Тавантолгой транс" ХХК-иас авах авлагаас хоорондын тооцоо нэрээр 17,8 тэрбум төгрөг авалгүй хаасан, тус тээвэрлэгч компанийн экспортолсон нүүрсний хэмжээ зөрүүтэй гарсан зэрэг нотой үйлдлүүдийг нь шалгаж байгаа аж.Мөн санхүүтэй холбоотой хэрэг учраас багагүй хугацаа шаардагдах ажээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна