Турк дэх Саудын Арабын ЭСЯ-ны байр руу ороод сураггүй алга болсон сэтгүүлч Жамал Хашоггийн цогцос олджээ. Түүний цогцсыг Стамбул дахь Саудын Арабын консулын газрын хашаанд байдаг худаг дотор хийсэн байсан аж. Туркийн Ватан намын гишүүн Догу Перинчекийн мэдэгдлээс үндэслэн РИА новости агентлаг энэ талаар мэдээллээ.Жамал Хашогги нь сэтгүүлч мэргэжилтэй, араб хүн боловч АНУ-ын иргэншил авсан нэгэн бөгөөд Саудын Арабын эрх баригчдыг хурцаар шүүмжилдэг байсан юм. Тэрээр энэ сарын 2-ны өдөр Стамбул дахь Саудын Арабын Консулын байр руу орсноосоо хойш сураггүй алга болоод байсан билээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна