ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ


09.00

  • "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" үр дүнгийн чуулган Чингис зочид буудалд болно. Холбоо барих утас: 88054340
  • Ажлын байранд тамхидалтыг бууруулах зорилгоо тамхидалтын эсрэг хувьсгал сэдэвт кампанит ажлын нээлтийн хэвлэлийн бага хурал Блю скай зочид буудлын гурван давхарт болно. Холбоо барих утас: 91119757, 99026671
  • "Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, дээд боловсролын гүйцэтгэх үүрэг" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Corporate convention center-т болно. Холбоо барих утас 99287297
  • Монгол улсын албаны нохойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллага оролцсон тэмцээнийг ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төвөөс зохион байгуулна. Хаяг: Телевизийн замаар өгсөөд Баянхошууны 112-р автобусны буудлаас урагшаа эргээд 100 м. Холбоо барих утас: 99791818, 99841239, 99106505

09.30

  • УУХҮЯ-аас зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99089666, 99209315

10.00

  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн Тамгын газраас "Иргэн таныг сонсъё" уулзалтыг зохион байгуулж, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд өгнө. Мөн тус шүүхээр шийдвэрлэсэн хэрэг, маргааны гурван улирлын дүн мэдээг танилцуулна
  • Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Хаан танхимд" болно.
  • "Монголын хамгийн урт гэзэгтэй монгол бүсгүй-3" уралдааны оролцогчид МҮЭСТО-ны концертын их танхимд цуглана. Холбоо барих утас: 99885060, 88175060
  • "Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай" хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг Пума зочид буудлын Б корпуст болно. Холбоо барих утас: 88098212, 99767473

11.00

  • MARKETERS' DAY 2018 арга хэмжээний хэвлэлийн бага хурал Стартап Маркетинг Спэйс төвд /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бизнес тауэр, 19 давхар/ болно. Холбоо барих утас:7577-6777, 9985-5995

11.30

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 85 жилийн ойн баярын хурал болно. Холбоо барих утас: 99895514

14.00

  • Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулагчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн дунд санал солилцох зорилгоор зохион байгуулж буй "Монгол Улсын 2019 оны төсөв"сэдэвт цуврал уулзалт, хэлэлцүүлэг болно.
  • МУСГЗ, шинжлэх ухааны доктор (Sc.D), эрдэмтэн-сэтгүүлч Ломбын Норовсүрэнгийн 70 насны ойн арга хэмжээ МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно. Холбоо барих утас: 86780073
  • "Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд" сэдэвт 26 дугаар олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн төв байрны 1-203 тоот өрөөнд болно. Холбоо барих утас:11-315650, 80044109, 91889903

15.00

  • «Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн» хүрээнд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн байранд РЦНК-ДСНК «WILD EDENS: RUSSIA» киног үзүүлнэ. Холбоо барих утас:94226008

16.00

  • Азийн сан Авлигын талаарх ойлголт, мэдлэг тогтоох (SPEAK) судалгааг 2006 оноос хойш жил бүр Сант-Марал сантай хамтран нийслэл Улаанбаатар хот, аймаг, сумдын иргэдийн дунд дахин явуулж ирсэн байдаг. Уг судалгааны 2018 оны тайлан, үзүүлэлтүүдийг танилцуулах арга хэмжээ МУИС-н номын сангийн байрны 203 тоотод явагдана. Мөн энэ үеэр Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг их дээд боловсрол эзэмшигч оюутан залууст тулгарч буй хээл хахууль, хүнд суртлын асуудлуудыг судалснаа танилцуулах болно. Холбоо барих утас: Азийн сан, Засаглалын хөтөлбөр, Т. Должинсүрэн 88919996, "Нэг Үйлдэл" аяны олон нийттэй харилцах зөвлөх О.Гэрэлээс 88779173

ТӨРИЙН ОРДОН

09.00

  • "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх орчныг сайжруулах нь" сэдэвт Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг Нээлттэй сонсголын танхимд болно.

10.00

  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "В" танхимд болно.
  • Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсгийн хуралдаан "Г" танхимд болно.

14.00

  • Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "Г" танхимд болно.
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "В" танхимд болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 13 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 13 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 14 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 14 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 14 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 14 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 15 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 16 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 16 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 17 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 17 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 17 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 17 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 18 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 18 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 19 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 19 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 20 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 20 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 21 цагийн өмнө