МХЕГ: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТАМГА ТЭМДГИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН


Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд ажиллагсдын "Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр"-т үзлэг тулгалт хийлээ. Тулгалт хийж үзэхэд үзлэг шинжилгээг хийх ёсгүй, зөвшөөрөлгүй, хаяг байршил тодорхойгүй байгууллага хийсэн, шаардлагагүй шинжилгээ хийсэн зөрчил илэрчээ.

Мөн эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, зөвшөөрөгдсөн эмнэлгийн байгууллагууд үзлэг шинжилгээ хийхгүйгээр дэвтэрт шууд бичилт хийж өгсөн, аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагсдынхаа дэвтрийг бөөгнүүлж, эмнэлэгт аваачиж бөглүүлдэг зэрэг зөрчил илэрсэн байна.

"Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр"-ийг хуурамчаар бөглүүлснээр халдварт өвчинтэй иргэн тухайн худалдаа, үйлчилгээ, ажлын орчиндоо өвчлөл тараах, улмаар олон нийтийг хордлого, эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Сүүлийн жилүүдэд гарч буй хоолны хордлого, халдварын тохиолдлуудад шалгалт хийхэд ажиллагсдаас нян тээгч илэрч байгаа аж. Тухайлбал "Монос" эмийн үйлдвэр, Орхон аймгийн "Эмпати" сургууль болон Багануур дүүргийн Наран ресторан зэрэг газруудад гарсан хордлого, халдварын голомтод нян тээгч ажиллаж байсан нь тогтоогдсон.

2014-2018 оны эхний есөн сарын байдлаар хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдварийн дэгдэлт нийт 53 удаа гарснаас 19 нь хүүхдийн байгууллагад бүртгэгдэж, 1257 хүүхэд өртсөн байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн багш, цэцэрлэг, хүүхдийн зуслан, асрамж халамжийн газрын багш, ажилчид сүрьеэгийн шинжилгээнд флюрографийн зураг буюу рентген зураг харалт өгөхөөр тусгагдсан. Гэвч флюрографийн зураг авалгүйгээр, асуумжаар сүрьеэ өвчингүй, эрүүл гэсэн дүгнэлт гаргажээ.

Түүнчлэн сайдын тушаалаар батлагдсан загварын дэвтэр хөтлөөгүй, үзлэг шинжилгээгээр өвчтэй нь тогтоогдсон хүмүүсийг эрүүлжүүлэх арга хэмжээ хийгдээгүй, шинжилгээ чанартай хийгдэхгүй байгаа аж. Тухайлбал, Эмчийн үзлэгийн маягт, лабораторийн бүртгэл, лабораторийн ажлын бүртгэл зэргийг бүрэн хөтлөөгүй,өдөрт 300-400 хүнд шинжилгээ хийжээ.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам, дэвтрийн загварыг баталсан. Журамд зааснаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ус түгээх, цэцэрлэг, сургууль, зуслан, хүүхдийн асрамж, үсчин, гоо сайхан, усан бассейн, зочид буудал, саун, эм үйлдвэрлэл, хангамж болон галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч зэргээр ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заасан хугацаанд орох ёстой аж.

Мөн үзлэг, шинжилгээг нийслэл хотод зөвхөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, орон нутагт Нэгдсэн эмнэлэг хийх бөгөөд үзлэг, шинжилгээний хариу эерэг гарсан ажилтнуудыг эмчилж, эрүүлжүүлэх ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 5 минутын өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 31 минутын өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 1 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 1 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 1 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 1 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 2 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 2 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 2 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 3 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 3 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 4 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 5 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 5 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 5 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 6 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 7 цагийн өмнө