Согтуурсан үедээ өөрийгөө буудаж, амь насаа хохироосон хэрэг аравдугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэн 35 настай эрэгтэй Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэндээ агсам тавьж, энэ үедээ ангийн буугаар өөрийнхөө толгойн тус газарт буудан, амиа егүүтгэсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.Тус хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна