Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ЦАГДААГИЙНХАН АМИА ХОРЛОЛТ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА


"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгсчээ. Болсон явдлын талаар Боловсрол телевиз албан ёсоор эмгэнэл гаргасан байна. Бид энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад, "Ийм харамсалтай хэрэг ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-ний шөнө бүртгэгджээ. Талийгч Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас доош унасан байдалтай байсан талаар анхны дуудлага ирсэн байдаг. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.Өөр эх сурвалжийн мэдээллээр хэргийн үзлэгийн явцад талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь ялихгүй шалтгааны улмаас амиа хорлосон байж болзошгүй нь сэжүүр ажиглагдсан байна. Хэрэг Хан-Уул дүүрэгт байрлах X Apartment хотхонд гарсан бөгөөд нөлөө бүхий улс төрчийн хүүхэд 11 давхраас давхраас түлхэж амь насанд нь хүрсэн гэдэг мэдээлэл ташаа болохыг эх сурвалж баталсан. Өөрөөр хэлбэл урьдчилсан үзлэгээр энэхүү харамсалтай хэрэг нь гадны нөлөөгүй гэж цагдаагийнхан үзжээ. Амиа алдах үед нь ар гэрийнхэн нь хамт байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

22 настай Ч.Чамин-Эрдэнэ Говь зэрэг Монголын шилдэг брэндийн нүүр царай болсон Азийн шилдэг моделуудын нэг байжээ. Тэрээр Mongolian next top model 2018 тэмцээнд оролцсон бөгөөд үзэгчдээс ихээхэн дэмжлэг авсан оролцогч байв.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 2 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 3 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 4 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 5 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 5 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 7 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 7 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 7 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 22 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр