Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ АМИА ХОРЛОСОН ГЭСЭН ДҮГНЭЛТТЭЙ АР ГЭРИЙХЭН НЬ САНАЛ НИЙЛЭХГҮЙ ГЭЖЭЭ


"Mongolia's Next Top Model /MNTM/ нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас барсан байдалтай олдсон гэж Цагдаагийн байгууллага мэдээлсэн. Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гаргаад байгаа аж.

Талийгаачийн гэр бүлийнхэн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд "Гэрээсээ шөнө найзтайгаа хальт уулзаад ирье гээд гэрээсээ гарсан дүү маань зэрэмдэглэсэн байдалтай хөл бас дотор эрхтэн нь гэмтсэн байдалтай байрныхаа урдаас олдсон. Энэ бүхнийг харсан ээж нь эмнэлэгт байна. Цагдаа нар амиа хорлолт гэж хэлээд хэргийг хаах дэрээ тулсан. Үүний ард ямар хүн байгааг нь мэдэж байгаа ч хэлж чадахгүй байгаа гэрийнхнийг нь хараад үнэхээр санаа зовж байна" хэмээн талийгаачийн хамаатны эгч нь цахим хуудаснаа бичжээ.

Мөн талийгаач Ч.Чамин-Эрдэнийн эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

"MNTM" шоу нэвтрүүлгийн бичлэг наймдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж дууссан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар хүртэлх хугацаанд оролцогчид түр гэртээ харьсан байжээ. Энэ үед дээрх харамсалтай хэрэг гарсан байна. Талийгаачийн өөр нэг хамаатны хүний хэлснээр "Миний дүү амиа хорлох хүн биш. Их зовж нас барсан. Хэрэгтнийг заавал олно" гэв.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхэлд нийгэм бүхэлдээ цочирдоод буй. Түүний үхэлд томоохон хүмүүсийн хүүхдүүд холбоотой учраас хэргийг хав дарах гэж үзэж байна гэсэн хардалт нийгэмд байна. Бүр "MNTM" шоу нэвтрүүлгийн охид шагналын мөнгөний төлөө нэгнийхээ аминд хүрлээ гэх яриа хүртэл сонсогдох болов. Энэ асуудалд "MNTM" шоу нэвтрүүлгийн шүүгч Нор Дагва дараах мэдэгдлийг өчигдөр /2018.10.28/ гаргасан байна. Тус мэдэгдэлд "Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар хууль хяналтын байгууллага шалгаж, учир шалтгааныг тогтоож, мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч, өөрсдөө таамаглан, ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж, хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж байна. MNTM 2 нэвтрүүлгийн баг хамт олон, оролцогч охид нийт Монголын Загварын ертөнцийн хүрээнд ижилдэн дассан эрхэм найз, дүү, эгч, модель, эрхэм дотнын хүндтэй хүн байсан юм.

Бид талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад өр зүрх өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна. Бидэнд тохиосон энэ их уй гашууг далимдуулан MNTM нэвтрүүлгийн нэр төрд санаатайгаар халдах гэсэн, мөн гэм зэмгүй цэцэг шиг оролцогч охидыг маань элдвээр хардаж, талийгаачийн үхэлд буруутгаж, гүтгэн доромжилж, үзэгчдийг хооронд нь талцуулан хэрэлдүүлж, нийт ард иргэдийн тархийг ямар ч баримтгүй мэдээллээр угааж байгааг нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч, зааварлагч багш, мэргэжил нэгт загвар өмсөгч эгч хүний хувьд өөрийнхөө байр суурь, бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Тиймээс манай нэвтрүүлгийн үлдсэн оролцогчид энэ болсон явдалтай ямар ч хамааралгүй, гэм зэмгүй айлын жаахан цэцэг цэврүү шиг охидыг ямар нэгэн байдлаар гүтгэж доромжлон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байхыг хувийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

Түүнийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа эцэслэн тогтоох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 11 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 13 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 14 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 14 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 15 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 15 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 16 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 16 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 16 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 17 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 18 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 19 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 20 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 20 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 21 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 21 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 21 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр