"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очирыг АТГ-аас шалгаж буй. Үүнтэй холбогдуулан тус компанийг Ерөнхий инженер Б.Батбаяр түр хугацаанд удирдлагаар ханган ажиллаж байсан юм.
Саяхан "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх удирдлагаар Ч.Саранжавыг томилсон байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нь "Эрчим хүчний хөгжлийн төв"-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Ч.Саранжавын оронд Эрчим хүчний хөгжлийн төвийн сургалт, судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байсан Ч.Чинбатыг томилсон байна.
2001 оноос хойш "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Бямба-Очир ажиллаж байсан юм. Түүнийг АТГ-аас шалгаж буйтай холбогдуулан салбарын сайдын саналд үндэслэн шинэ томилгоо хийсэн аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна