Боксын спортын ОУХМ З.Энхзориг зуурдаар таалал төгсчээ. Монголын шилдэг тамирчдын нэг тэрээр Дохагийн Азийн наадмаас 19 насандаа мөнгөн медаль, Залуучуудын ДАШТ-ний анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.
Боксын төдийгүй Монголын спортын салбарт хүнд гарз тохиосныг түүний найз нөхөд болон Монголын шилдэг тамирчид гашуудан бичиж байна. Ойрын эх сурвалжийнх нь мэдээлснээр машинаасаа буугаад гараж руугаа орох гэж байгаад өндөр шатнаас унасан унаж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна