ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭЕ !


Сүүлийн өдрүүдэд ЖДҮ дэмжих сангийн үйл ажиллагаа нийтэд ил болсон нь олон нийтийг хамарсан дургүйцэл зэвүүцлийн гол сэдэв болов. Ерөнхийлөгч нь хүртэл энэхүү дуулианаар ёс зүйгүй УЛСЫН ИХ ХУРАЛ тар гэдэг шаардлагыг "ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ МОНГОЛ УЛСЫГ ШИВШИГ БОЛГОСОН Ч ХАМААГҮЙ ШАНТААЖ ХИЙЖ БАЙГААД ТАРААНА" гэсэн балмад, барьцгүй улс төрийн тоглолтоо эхлүүлээд амжлаа.

Өнөөдөр ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон гишүүд эхнээсээ уучлалт гуйгаад зээлээ буцааж төлж эхэлжээ. Мэдээж тэднийг уучлалт гуйсан одоо боллоо ханалаа гэсэн үг биш. Тэд зээлээ авчээ... буцаагаад төлжээ гээд энгийнээр харж болох юм. Энэ нь магадгүй МАН төдийгүй бүх улс төрчдөд маш том сургамжит түүх болж Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэх нь лавтай. Цаашид ЖДҮ-ийн зээл авсан гишүүд ахиж зээл байтугай үнэгүй юм өгсөн ч авахааргүй хаширсан байх. Харин одоо ханаж цаддаггүй, хариуцлагаа хүлээдэггүй төр түмнээ худалдаж иддэг улс төрчдийг хэрхэн яаж хариуцлага тооцох вэ??? Үүнд зээл авсан улс төрчдийг өмөөрөх гэсэнгүй, гагцхүү Ерөнхийлөгч нь хэдэн тэрбумын зээл авсан, засаглаж байх хугацаандаа АН-ын гишүүд нь зээл байтугай эргэн төлөгдөхгүйгээр хэдэн тэрбумын хохирлыг улсад учруулсан байхад хэсэг хэдэн нөхөд зээл авсан асуудлаас болж МАН-ын засгийг бүхэлд нь огцруулах, УИХ-ыг бүхэлд нь тарааж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх нь хэнд ашигтай байх вэ? Төр засаг тогтворгүй байх нь улс төрийн намуудад ашигтай байж болох ч хамгийн их хохирох нь Монгол улс, Монгол улсын иргэн...

Ямааны махыг халуун дээр нь гэдэгчлэн мөнгө хумсалдаг, албан тушаалаа ашигладаг нь ил болсон энэ дуулианыг ашиглаад 2012-2016 оны хооронд хэдэн тэрбумаар яригдах мөнгөн дүн бүхий хулгай хийсэн улс төрчдийг нэхэх саная... Зөвхөн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөс Нийт = 2 423 477 914 903 / Хоёр их наяд, дөрөв зуун хорин гурван тэрбум дөрвөн зуун далан долоон сая, есөн зуун арван дөрвөн мянга, есөн зуун гурван төгрөг байна / Үлдсэн 600 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРЦУУЛАЛТ ОЛДООГҮЙ... Тухайн үед ард түмний мөнгөнөөс хэдэн арван тэрбумаар нь авсан компаниуд нь дөнгөж 2013, 2014 онд байгуулагдсан байх жишээтэй. Ийм л хулгай, луйвар Монгол улсад нүүрлэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл дуугүй байсаар... Хариуцлага тооцох нь битгий хэл УИХ-ын дарга З.Энхболд төрийн хамгаалалтад орчихсон Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь гадаад улсын иргэн болоод алга болчихсон байх жишээтэй.

НЭГ. ЧИНГИС БОНД

Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барихад эхний ээлжинд 50 сая ам.доллар төсөвлөсөн. Энэхүү цахилгаан станцын суурь нь ч баригдаагүй бөгөөд ТЭЗҮ нь хийгдэж дуусаагүй л явна. Одоогийн байдлаар 10 САЯ ДОЛЛАР өлхөн зарцуулаад явж байна.

Гудамж төсөлд 200 хүртэлх сая ам.долларыг зарцуулсан. Энэхүү мөнгөөр 500 км авто зам барих боломжтой байсан хэдий ч тус мөнгөөр Улаанбаатар хотын 33 уулзварыг өргөтгөж, гэр хорооллын зарим авто замыг шинэчилжээ.

Шинэ төмөр замын төсөлд 280 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 2010 онд УИХ-аар хэлэлцэж, Засгийн газраас баталсан. Эхний шатанд урагшаа гаргах буюу Гашуунсухайт, Тавантолгой, Сайншандын чиглэлийн төмөр замын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хэдий ч өнөөдөр овоолсон шороо болон үлджээ.

Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замын ажилд 570 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл зарим нэг Улсын Их Хурлын гишүүдийн компаниуд нэг км авто замыг 4 ТЭРБУМААР БАРЬЖ БАЙСАН бөгөөд баригдаагүй зам дээрээ хүртэл санхүүжилтийн мөнгийг нь аваад алга болсон байна.

Ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар зарцуулжээ. Нөгөө л алдарт Говь ХК, ГОЁО, БУЯН, АЛТАЙ зэрэг томоохон акулууд нь авч. За тэгээд түүхий эд боловсруулах үйлдвэр авсан нь хэдэн малчдад маань нэмэр бага ч гэсэн нэмэр болсон бол яамай...

Шинэ бүтээн байгуулалтын ажилд 200 тэрбум төгрөг зарцуулжээ. ГАЗРЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД 85 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН хэдий ч Хотын даргаасаа авхуулаад есөн бусын хүмүүсийн гараар ороод одоог хүртэл БАЙР Ч ҮГҮЙ, ГАЗАР Ч ҮГҮЙ ИРГЭД БАЙСААР. Яасан ч бодь хүмүүсэв дээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛолгожээ. Улаанбаатарын ойролцоо газруудад ферм байгуулах, шингэн сүүгээр нийслэлийг хангах, цаашлаад сүүлийн үеийн эрчимжсэн мал аж ахуй буюу фермүүдийг байгуулахад түлхэц болжээ. Талыг нь идээд уусан гэж бодоход малчид, фермерийн эздэдээ бага ч гэсэн ээлээ өгсөн үү!!!.

Хүлэмжийн аж ахуй байгуулахад 16.7 сая ам.доллар зарцуулжээ. Манай улс хүнсний ногооныхоо 60 хувийг л дотоодоосоо хангадаг бөгөөд үүнийг нэмэгдүүлэх нь хүнсний аюулгүй байдалд тустай гэж бодохоор нүдээ анилаа.

Ноосны салбарт 45 сая ам.доллар төсөвлөжээ. Үүнд ноос боловруулах, угаах цаашлаад хивсний үйлдвэрлэл барих зэрэг ажилд зарцуулжээ. Мөн оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам.доллар зарцуулсан аж.

Хуучны угсармал барилгыг сэргээхэд 14 сая ам.долларыг зарцуулна. Ингэснээр жилд 5000 айлын орон сууц барих боломжтой болох юм. Гэхдээ хуучны угсармал байшинтай төстэй барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэхдээ: "Эдгээр том төслүүдэд бондын мөнгийг зарцуулаад цаана нь 374 сая ам.доллар үлдэж байна. Үлдсэн хөрөнгөөр нь үр ашгаа хурдан өгөх, ажлын байр олноор бий болгох төсөлд зарцуулах учиртай. Тухайлбал, төмрийн үйлдвэрлэлийг дэмжиж, арматурын үйлдвэрлэлд зарцуулж болох юм" гэж байлаа. Гэтэл өнөөдөр тэдгээр арматурын үйлдвэрлэл хаана байна? Монголд төмөр, арматурын үнэ тэнгэрт хадсан үнэтэй байна. Орон сууцны үнэ эдийн засгийн хямралыг дагаад бага ч болов хөөс нь хагарч л байна. Гэхдээ бодит хөрсөн дээрээ буугаагүй л байна.

ХОЁР. САМУРАЙ БОНД

30 ТЭРБУМ ИЕН БУЮУ 680,000,000,000 ТЭРБУМ ТӨГРӨГ. ЗАРЦУУЛАЛТ НЬ ОДОО ХҮРТЭЛ ТОДОРХОЙ БУС.

ГУРАВ. ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр

1.ОД ГРУПП ХХК 16,318,000,000 ТӨГРӨГ.

ЭРДЭНЭТ ФҮҮДС ХХК 6,000,000,000 ТӨГРӨГ

3.ЖАВХЛАНТ ГРУПП ХХК 2,200,000,000 ТӨГРӨГ

4.УЛААНБААТАР ГУРИЛ ХХК 24,000,000,000 ТӨГРӨГ

5.МИЛЛ ХАУС ХХК 4,000,000,000 ТӨГРӨГ

6.Улаан од ХХК 200,000,000 төгрөг

7.Дархан таван нуур ХХК 10,322,288,000 төгрөг

8.Орхон мандал ХХК 14,000,000 төгрөг

9. Интосэ ХХК 168,325,000 төгрөг

Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх

1.МӨНХХАЛДУН ХХК 168,325,000 ТӨГРӨГ

2.АГРО-АЛЬФА ХХК 1,000,000,000 ТӨГРӨГ

3.АЛТАН ДАВХАРГА ХХК 3,200,000,000 ТӨГРӨГ

4.ЕВРОЛАЙН ХХК 4,600,000,000 ТӨГРӨГ

5.ОРГАНИК СОЛЮШИНС ХХК 7,000,000,000 ТӨГРӨГ

Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах

1.ЭЙ ЭН БИ ЭМ ХХК 58,380,000,000 ТӨГРӨГ

2.БААТАРУУД ТЭНГЭР ХХК 26,400,000,000 ТӨГРӨГ

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр

1.Хөрс автосервис ХХК 8,156,644,000 төгрөг

2.СИНЧИ ОЙЛ ХХК 14,206,696,400 ТӨГРӨГ

3.ШУНХЛАЙ ХХК 16,065,982,750 ТӨГРӨГ

4.Ойнбирж ХХК 9,468,787,840 төгрөг

5.НИК ХХК 57,434,526,720 ТӨГРӨГ

6.Содмонгол ХХК 15,543,560,160 төгрөг

7.УНДАРГА УВС ХХК 26,607,262,028 ТӨГРӨГ

Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийг тортвортой байдлыг хангах дэд хөтөлбөр

1.Билгүүнтрейд ХХК 5,000,000,000 төгрөг

2.Очирням ХХК 2,000,000,000 төгрөг

3.Ордгео ХХК 1,500,000,000 төгрөг

4.Монос констракшн ХХК 1,300,000,000 төгрөг

5.Мост интернэшнл ХХК 9,000,000,000 төгрөг

6.Суурь ХХК 2,000,000,000 төгрөг

7.Миротек ХХК 1,000,000,000 төгрөг

8.ТӨМӨРТТРАНС ХХК 4,000,000,000 ТӨГРӨГ

9.МОНТУЛ ХХК 3,000,000,000 ТӨГРӨГ

10.Бүрд констракшн ХХК 1,500,000,000 төгрөг

11.Ганрекс ХХК 1,500,000,000 төгрөг

12.Пума констракшн ХХК 15,000,000,000 төгрөг

13.Анимук ХХК 150,000,000 төгрөг

14.Мөнгөн балгиа ХХК 150,000,000 төгрөг

15.Энх дөлгөөн далай ХХК 200,000,000 төгрөг

16.Баялаг говь ХХК 300,000,000 төгрөг

17.БОСБД ХХК 100,000,000 төгрөг

18.БТТ инженеринг ХХК 700,000,000 төгрөг

19.Зуун найман суварга ХХК 8,000,000,000 төгрөг

20.ЭРЭЛ ХХК 15,000,000,000 ТӨГРӨГ

21.Эвэрласт ХХК 3,000,000,000 төгрөг

ДҮГНЭЭД ХАРАХАД ЭНЭ БУЗАР БУЛХАЙТАЙ ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ЖДҮ ГЭХ ЖИЖИГ ЖҮЖГЭЭР ДАРАХ ГЭСЭН УЛС ТӨР, БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛ АМЬ ТАВИН ТЭМЦЭЖ БАЙГААГ ХАРААД ЭХЛЭЭД ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЕ, ДАРАА НЬ ЁС ЗҮЙТЭЙ ТЭМЦЭЕ ГЭЖ УРИАЛМААР БАЙНА.

Монгол улсын иргэн Т.Төрболд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 6 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 8 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 8 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 9 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 10 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 10 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 10 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 10 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 11 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 11 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 12 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 14 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 14 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 15 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 16 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 16 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 16 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр