Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Ерөнхий прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаатай бөгөөд өнөөдөр хариу өгөх ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулах хуулийн заалттай. Эдгээр байнгын, болон дэд хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхдээ нууц санал хураалт явуулдаг.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдана. Энэ дэд хороонд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн багтдаг бөгөөд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах үндсэн үүрэгтэй. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар багтдаг.
Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх сүүлийн өдөр өнөөдөр учраас Халдашгүй байдлын дэд хорооноос гадна холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна