Улсын төсвийн тодорхой хэсгийг байгалийн нөөцөөр бүрдүүлэх зорилгоор тухайн жилд тусгай зөвшөөрлийн дагуу агнах амьтдын тоог Засгийн газраас баталдаг. Үүний дагуу Увс аймгийн Бөхмөрөн сумын Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газраас таван угалзын агнуур зохион байгуулжээ.Тус агналтыг "МОНГОЛИАН ХАЙ МАУНТИНГ ХАНТ" ХК, "ЯАГД ЭНД ТУР" ХХК, "БИ ТИ ЭНД ТИ СИ" ХХК, "ТРИВЕНТО" ХХК хийсэн бөгөөд менежментийг нь "Гулзат" нөхөрлөлүүдийн холбоо ТББ, "Гулзатын санаачлага" ТББ хариуцаж агнуулсан байна.Дашрамд дуулгахад, манай улс 1962 оноос эхлэн улсын төсвийг бүрдүүлэх зорилгоор ховор амьтдыг гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах, бариулах ажлыг зохион байгуулж иржээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна