ЖДҮХС-гийн болон ХХААХҮЯ-ны нэр бүхний дөрвөн албан тушаалтныг ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан АТГ-аас өнгөрсөн баасан гарагт саатуулсан.Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг ЖДҮХС-аас зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм.Тэгвэл тэднийг хорих хугацааг 30 хоног болгон сунгасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна