МАКАОД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ 12 МОНГОЛ ИРГЭНИЙГ ЭХ ОРОНД НЬ АВЧИРХААР БОЛЖЭЭ


Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр" соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр" соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан билээ.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг эх оронд нь шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршиж буй.

2018 оны 10 дугаар сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэргийн улмаас ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байгаа аж. Тэдгээр иргэдийн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлтийг Хэлэлцэн тохиролцогч талууд харгалзан үзсэнээр эх орондоо шилжин ирж, гэр бүлдээ ойр орчинд хорих ял эдлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн тэдний ар гэрийнхнийг нь сэтгэл санаа, эд материалын хувьд дэмжих юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 9 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 10 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 11 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 12 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 12 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 13 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 14 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 14 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр