УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ, Б.САРАНЧИМЭГ НАРЫН ТӨРСӨН ДҮҮГИЙН КОМПАНИ ЖДҮХС-ГААС 800 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор байна.

Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан байж болзошгүй тухай мэдээллийг хүргэж байна.

Баримт 1, ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сард Сингапурхэльткейр сентр ХХК800,000,000 төгрөгийн зээл авсан байна. Эх сурвалж: Шилэн данс

Баримт 2, Сингапурхэльткейр сентр ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Цагаанхад овогт Батсүхланг Одончимэг гэж хүн байна. Харин энэ компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Старфарм ХХК.

Баримт 3, Старфарм ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүхланг Одончимэг гэж хүн байна.

Баримт 4, Мон-Уран ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүх Наранхүү бөгөөд Гүйцэтгэх Захирал нь Цагаанхад овогтой Наранхүүгийн Эрдэнэ гэж хүн байна.

Баримт 5, Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн ТББ үүсгэн байгуулагч, УЗ Дарга нь Цагаанхад овогтой Батсүхийн Саранчимэг гэж хүн байна.

Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь төрсөн ах дүүс ажээ.

Баримт 6, УИХ Гишүүн Б.Саранчимэг Facebook хуудэс дээрх пост

Дээрх баримтуудас гадна Б.Наранхүү, Б.Саранчимэг гишүүдийн өөр нэг төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын алба хашдаг болохыг олж мэдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 29 минутын өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 32 минутын өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 40 минутын өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 59 минутын өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 2 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 3 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 3 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 3 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 4 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 4 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав” 15 цагийн өмнө
Ардчилсан нам МЭДЭГДЭЛ гаргав 15 цагийн өмнө
Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас таван мянган тонн эм импортлож байна 19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Монголд 39000 төгрөгөөр зарагдаж буй эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 19 цагийн өмнө
Таваас дээш жил техникийн үзлэгт ороогүй машиныг бүртгэлээс хасна 20 цагийн өмнө
Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрчээ 20 цагийн өмнө
​GenZ Loyalty урамшуулалт аян эхэллээ 20 цагийн өмнө
М.Оюунчимэг: Уналт таталтын эмийн жагсаалтад тураах эм оруулсан баримтууд хүртэл бий 20 цагийн өмнө