УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. Улмаар бүлгийн гишүүдийн олонхи нь түүнийг дэмжсэн байна. Харин одоо бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах Удирдах зөвлөлийн саналыг хэлэлцэж байгаа ажээ. Ерөнхий сайд саяхан шатахууны үнийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзсаныхаа дараа бүлгийнхээ хуралд орсон юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна