

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

Капитал банкаараа дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг хүүлсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлч Б.Отгоноос мэдээллээ устгуулах талаар найз нөхдөөр нь дамжуулж гуйсныг тэрээр олон нийтэд дэлгэжээ…
Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!
Б. Ундармаа гишүүн ээ!!!!
… УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн "Капитал" банкаараа дамжуулан элдэв сангуудын /татвар төлөгчдийн мөнгө/-ийг хүүлсэн хэргийг би олон нийтэд хүргэсэн.Энэ мэдээллийн дараа миний найз нөхөд, ангийн хүүхдүүдээр дамжуулан "- Наад мэдээллээ устгачих!!! Битгий дахиж бичээч!! Мөнгө төгрөг өгье!!!" гэх мэтээр хэлүүлэх боллоо. Уулзья гэсэн найзынхаа урилгыг хүлээж авсандаа, утсаар залгасан найзынхаа дуудлагыг авсандаа харамсч сууна. Таниас болж гэмгүй сайхан явдаг хүмүүстэйгээ ч дахиж уулзахааргүй болох жишээтэй.
Мөнгөөр худалдаж болохгүй, хэмжиж бүр болохгүй зүйл гэж байдаг юм шүү. Сэтгүүлчийн хувьд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёс зүй надад бий.Мөнгө хэрэгтэй ч түүнийг зөв, шударгаар, өөрийнхөө хөдөлмөрөөр олох ёстой л доо. Үйлийн үрд итгэж явдаг билээ би. Өврөөс нь чихэр горьдох үрдээ өгөх амттан байтугай аяга бантанг нь цадтал идүүлж чадахгүй "ажил, орлогогүй" ядуусаас "дээрэмдсэн" мөнгө чинь миний хоолойгоор үнэндээ давахгүй ээ!!! Таны банкаар дамжсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-ийн 7,6 тэрбум төгрөг эзэндээ очсон бол нэг ч гэсэн ядуу өрхийн амьдрал өөрчлөгдөх байлаа. Гэвч тэр мөнгийг та замаас нь "дээрэмдсэн". Ядаж эмэгтэй хүний хувьд та хоол тэжээлийн дутагдлаас хөхөнд нь сүү байхгүй, угжих ч сүү олдохгүй ядуу ээжийн зовлонг мэдэхгүй гэж үү!! Хэрэв мэдэхгүй бол Нийслэлийн хамгийн их ядууралтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөх эрх танд байхгүй !!!!! Та миний баримтыг үгүйсгэж даан ч чадахгүй л дээ!!! Хэдэн халтар төгрөгөөр худалдагдахгүй сэтгүүлч бас байдгийг мэдэж ав!!!! Дахиж намайг судлах, миний найз нөхдийг олж илрүүлэх шаардлага байхгүй!!! Би таны хувийн орон зайд нэвтрээгүй.Ард түмнийг төлөөлөх эрхийг чинь хөндөж байна!!!!! Ингэж төр түшихгүй ээ!!!!
Сэтгэгдэл

Ийм л сэтгүүлчид олон байгаасай.амжилт хүсье
Ок ок найдвар байна
ok
Сэтгүүлч хүний ёс зүйтэй #НэгҮйлдэл байна.☝️
Баярлалаа сэтгүүлч ээ ❤️
Зөв дөө. Сэтгэлийн гэгээрэл гэж энэ дээ.
zub l bna her ih uddag boloo huurhiis min
Хүн чанар зөв хүмүүжил л хүнийг хүн болгодог юм даа...
Сэтгүүлчээр бахархаж байна. Томоос том лайк
Отгоныг дэмжиж байна. Ундармаа гэж Бүхнийг мөнгөөр хэмждэг ийм хэмжүүртэй хүн төр түшилцээд явж байна гэдэг эмгэнэл юм даа.
шударга мундаг дүүд амжилт.
Ku ovoo sh dee ku unen bdag baigaa daa yamar hunii huuhed um bol yamar uhamsartai eej aav huuhdee ingej zuv usguj humuujuulev. Ene ih eedreetei mungunii tuluuh niigemd eej aaviinhaa neriig uuriinhuu mun chanariig hudaldaagui setguulch tanid bayarllaa. Mash ih
Сайн байна .Сэтгүүлч дүү мниь.
Itgel naidvariin och aslaa. Ene Mongol orond mini buh um haranhuilaagui l um baina. Bayarlalaa setguulch tand.
Энэ Ундармаа угаасаа шулам. Балиар авгай. Удирдлага доор нь ажиллаж байсны хувьд жигшдэг. Тэр эх нь ч тэр, нөхөр нь ч тэр...
Үнэн
Amjilt husie temst tegeed bid yalna
Mundag setguulch bna. Amjilt husey!
Отгоодоо баярлалаа маш зөв
Яг зөв. Худалдагдаагүй сэтгүүлч Отгонд баяр хүргэе. Шудрага танд талархаж байна.
Сайн бн өөрөөр чинь бахархаж бн
Мундаг шударга сэтгүүлч бүсгүйд амжилт хүсье!
Мөнгөний төлөө биш 76 хувалзны бусармаг үйлдэл, ард түмэн улс орноо уландаа гишгиж доромжилж байгааг эсэргүүцэн тэмцэж байгаа сэтгүүлч Отгоныг дэмжицгээе!
e
отгондоо амжилт
ОК
шоронгийн нөхцлөө сайжруулах талаар сайн ажиллах анхаарах байж дээ одоо яанадаа
б
Сэтгүүлч сайн байна. Одоо тэр баримт, хэлсэн ярьсан зүйлийг бэхжүүлж баталгаажуулах хэрэгтэй. Наадуул чинь баримт устгах солих,үгүй хийхдээ гарамгай байж таараа. Нөгөө 60 хөлт шиг болгоод намайг гүтгэлээ,эвлүүлэг гээд үзнэ.
мөнгөөр бүхнийг худалдаж авч болно гэж итгэдэг авгайн хоншоорыг тас цохижээ, сэтгүүлч Отгоноор бахархаж байна, бүх сэтгүүлчид үлгэр дуурайл аваасай, мөнгөөр үнэлшгүй үнэт зүйл гэж хүнд бас байдгиймшдээ согтуу авгай минь
Otgoo, zorigtoi baigaarai
Kapital bankiig tetgever tetgemj turiin mungu tuvlurdug dansuudiig haah heregtei uchir ni sain ajillaj chaddaggui haritsaanii soyolgui salbaruud ni bainga mungugui bank baidag yum blee. Lalar
Zarig aa ene huuhen chin UIH d 2 udaa ner devshhed banknaas ih hemjeenii melen mungu garj bsan mash ih bank asuudald orj bsan
Mun songuulid yalsan uchir ni bankind ajildag tuvdundorj gej zaluug uuriin toirogt ner devshuulsen BNNamaar tus toirogt bas Tuvdundorj gej hun baisan irged 2 adilhan nertei huniig anduursan sanal saihan huvaasan. Jargalsaihan namiin darga bol tus banktai sain naiz ur zeeliin holbootoi
Отгон бол угаасаа , улс төрийн тоймч, сэтгүүлч.Амжилт хүсэн ерөөе.
Отгон -doo amjilt
Сэтгүүлчид бүхэн ийм байвал ярих юм алга.Даанч нөхцөл байдал тийм биш байна.Сэтгүүлчид улс төрийн нөлөөлөлд ордог байдал гарч л ба