УИХ-ын чуулганы хуралдаан Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдсаар байна. Чуулганы танхимд гишүүд саналаа хэлж байна. УИХ-ын гишүүдийн байр сууриас хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
Заваан зүйлдээ намайг хутгаад байх юм. Би бие даагч хүн шүү. Сонгогдох болохоороо үнсэлдээд энд орж ирэхээр алалцаад байх юм. Та нар одоо ажлаа хийгээч. Гуравдугаар ээлжийнхнийг би хоолломооргүй байна. Би та нарын тойргуудаар явна. төрөө тогтвортой байлгах тухай олон хүн хэлж байна. Төр тогтвортой байсан нь дээр. Өнөөдөр энд ирээд шавж байгаагаа та нар хар. Та нар одоо эвлэлд. Дахин хэдэн нөхөр гарч ирээд дахиад л зээл авах уу. Та нарыг хөөж явуулахгүй, байлгаж байгаад хариуцлагыг нь тооцно. Дахин олон хүн хооллоод хэрэггүй байх. Миний ярьдагчлан ажлын байрыг нэмэгдүүлээд өгөөч ээ. Тойрогтоо үүнийг очиж хий, би очиж шалгана шүү. Бөхийн өргөөг онгойлго та нар. Энэ талцал бутрал хэзээ дуусах юм бэ. Өнөөдөр та нарыг эвлэлдэхийг хармаар байна. Монголын төрөөр бүү тогло.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна